Tuesday, March 11, 2008

ХVЧИРХЭГ БИЕ ХVН

Маартаар бэлэг авах гэж Их дэлгvvрт орлоо. Цахилгаан барааны тасагт ганцхан касс ажиллана. Бєєн оочир. Хvмvvс уурсана. Олон хvн оочирлохоос тєвєгшєєн шууд яваад єгнє. Аргагvйн эрхэнд зогсогсод бухимдсандаа дэлгvvрийг муулна. Эзнийг нь луйварчин гэж ярин хууль бусаар хувьчилсан л гэнэ, хувьцаагаа єгдєггvй л гэнэ, хаягаа ч зєв тавьж чаддаггvй, англиас нь орчуулбал “гадаад яамны агуулах” гэсэн байгаа юм даа л гэнэ, тэгснээ кассчин хvvхэнд уураа гарган доромжлоно, vг хаяна. Хvvхэн харин овоо тэвчээртэй, дуугvй л мєнгє тоолно. Арай гэж бичvvлээд бараагаа авах гэтэл нэг давхарт бас нэг тасгаас авах гэнэ. Тэнд нь бас л оочир, уур бухимдал. Орох гарах олон хаалгаа ч ганцаас бусдыг нь янгинтал тvгжсэээд “хаан-vйлчлvvлэгчдийг” нэг нvхээр галуун цуваачлан цувина. Хvмvvс боож vхэж байна.
Социализмын vед маханд гурван цаг оочирлож бєєн хар яс аваад учиргvй баяртай харьдаг байсан тэр л хvмvvс. Социализмын салшгvй дагавар эрхтэн болсон оочирыг хvмvvс мартжээ. Нэрийг нь ч мартсан шиг. Залуус бол ийм юм бараг огт мэдэхгvй. Хvмvvс оочирлож чадахаа больчиж. Хvмvvс хvчирхэгжиж, царай алдахаа больж, биеэ тоож.

Өгөдэй хаан (1187-1241)

Чингис хааныг өөд болсны дараа тvvний отгон хөвvvн Тулуй төрийн хэргийг тvр хамаарч байгаад 1229онд шарагчин vхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвvvн Өгөдэйг хаанд өргөмжилжээ.
Өгөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 наснаасаа эцгээ даган төр улс байгуулах vйлсэд биечлэн оролцсон юм. Өгөдэй хаан засаг төрийн хэлбэр, бvтцийг боловсронгуй болгож, Чингис хааны зарлиг ёсоор баригдаж эхэлсэн Хар хорум хотыг барьж дуусгаад монголын эзэнт гvрний нийслэл болгосон юм. Монголын тvvх, оюун соёлын vнэт өв "Монголын нууц товчоо" нь Өгөдэй хааны ордонд тvvний тунгалаг ахуйд бичигджээ. Өгөдэй хаан 1241 оны цагаагчин vхэр жилд 55 насандаа таалал төгсчээ.

Мөнх хаан (1208-1258)

1208 оны шарлуу жилийн өвөл Чингис хааны отгон хөвvvн Тулуйн хатан Сорхогтаны бэхигээс ууган хөвvvн төрсөн нь Мөнх байлаа. Тvvнийг төрөхөд Хонгирад аймгийн Тив тэнгэр бөө хувь заяаг нь шинжиж "Хожмын өдөр мөнх тэнгэр шиг эрхэм хvндэт хvн болно" хэмээн төлөгдөөд энэ нэрийг хайрласан гэдэг. Гvюг хааны дараагаар хаан ширээний төлөөх алтан ургийнхний өрсөлдөөн дунд нэлээд эсэргvvцлийг давж Батын дэмжлэгтэйгээр 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гvрнийг тухайн vеийн дэлхийн хамгийн том гvрний хэмжээнд хvргэсэн агаад тvvний нэгдмэл байдлыг хадгалж чадсан төрийн гол зvтгэлтэн ажээ. Мөнх хаан өмнө зvг Хятадад байлдан дагуулж яваад 1258 оны шаргачин хонин жил нас баржээ.

Аббас Шах /1573-1629/

1587-1629 онд Ираны Шах султан хаан. I Аббас Шах Сефевидийн эзэнт улсыг захирснаар Тvрэг аймгуудаас гаралтай том ноёдын биеэ даасан 10 улсыг устган, олон хан, султаныг цаазлан хороож, Шахын тєвлєрсєн засаглалыг тоггоосон.1602 оноос Туркийн султаиы эсрэг дайн єдєєж, 120000 их цэргээр довтлон 10 жил дайтаж, 1612 оны найрамдлын гэрээгээр, Иран улс 1590 онд Туркэд алдсан Гvрж, Армян, Ширван, ємнєд Азербайжан, Курдестан, Ирак зэрэг улсуудыг єєртєє нэгтгэн авсан. 1620 онд Хорасан, Афганистаны ихэнх хэсгийг, 1622 онд Ормуз, Кандигар болон Бахрейн арлуудыг эзлэн авч хvчирхэгжиж байв.

Би мєрєєдєж байна

Америкийн эрх чєлєєний тєлєє тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны єдєр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний ємнє хэлсэн vг. Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн ємнє, агау Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чєлєєний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ. Агау Америкийн бэлэг тэмдэг тєдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дєлєнд тєєнєгдєн тарчилж байсан сая сая Негро боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негро боолчууд эрх чєлєєг мэдэрч чадахгvй байгаа бодит бєгєєд эмгэнэлт баримттай нvvр тулан учирах ёстой байж. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд тусгаарлан гадуурхах vзлийн гаванд хvлэгдэн, арьс єнгєєр ялгаварлах гинжинд орооцлогдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд баян тансаг материаллаг хєлгvй далайн дундах алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсааар л байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж тєрєлх эх нутагтаа цєллєгдєн амьдарч байна. Иймээс бид єнєєдєр энэхvv эмгэнэлт тvvхийг тоглуулахаар энд хуран цуглаад байна. Иймч утгаараа єнєєдєр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль батлагч нар єєрєєр хэлбэл хуулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон Vндсэн Хуулийн гайхамшигт тэрхvv уран цэцэн vгийг бичиж байхдаа хойч ирээдvйн Америк иргэн бvрийг тэрхvv vгийн арыг нь даах талаар бодолцож vзсэн болов уу. Энэхvv тунхаг бичиг нь хvн бvрийн амьдрах, эрх чєлєєтэй байх, мєн аз жаргалтай байх нєхцлийг баталгаажуулсан амлалт байсан билээ. Гэхдээ єнєєдєр энэхvv бичиг нь vнэн чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн хэрэгсэл болсон бєгєєд єєрєєр хэлбэл энэхvv тунхаг бичиг нь єєрийн орны иргэнийг арьсны єнгєєр нь ялгаварлан, тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ. Энэхvv ариун vvргийнхээ оронд Америк орон бидэнд “хvрэлцээгvй сан” хэмээх ойлголтыг л єгч. Гэхдээ бид шударга vнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж байна. Бид энэхvv хvрэлцээгvй сан гэгчийг нєхєх боломж манай vндэстэнд байгаа гэдэгт итгэж байна. Иймээс бид єнєєдєр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь бидэнд эрх чєлєє, шударга vнэнд хvрэх замыг зааж єгєх болно. Бид єнєєдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргvй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мєсийг хайлуулах цаг биш. Харин одоо харанхуйгаас єндийж, арьсны єнгєєр vл гадуурхах шударга ёсны нарны гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хєндийд гэрэл асаах цаг бидэнд ирсэн. Одоо Бурханы бvх хvvхдvvдэд боломж олгох хаалгыг нээж єгєх цаг нь ирсэн. Одоо арьсны єнгєєр гадуурхах шударга бус тэрхvv элсэн нvvдлийг ахан дvvсийн хєдєлшгvй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн. Тэрхvv тунхаг бичиг нь энэхvv мєчийн хурцадмал байдлыг авчрах, Негро боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мєхлийн ирмэгт аваачих зvйл болжээ. Хууль ёсны эрхийг улдаа гишгэсэн бєгчим халуун зуныг эрх чєлєє, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л Негрчуудын тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол тєгсгєл биш харин эхлэл. Негро боолчууд єєрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хvртээгvй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч vгvй байх болно. Шударга vнэний гэрэлт єдєр ирэх хvртэл тус vндэстний суурийг ганхуулах тэмцэлийн хуй салхи vргэлжилсээр байх болно. Шударга vнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард тvмэндээ хэлэх зvйл надад байна. Эрх чєлєєгєє олох энэхvv тэмцлийг хийхдээ єєрсдийгєє бид шударга бус буруу vйлийн гэмтэн болгож vлдээх ёсгvй. Бид єс хонзонгийн аяганаас хvртэж эрх чєлєєний цангаагаа тайлах ёсгvй. Бид хэзээд єєрсдийн эрх чєлєєний цангаагаа шударга замаар хийсэн тэмцэлээр тайлах болно. Бид єєрсдийн эхлvvлсэн энэхvv тэмцлээ биеийн хvчээр, нударганы хvчирхийлэлээр солих ёсгvй. Бид ахин дахин єєрсдийн биеийн хvчийг ариун сэтгэлийн хvчтэй нэгтгэж тэрхvv гайхамшигт єндєрлєгт хvрэх ёстой. Негрчуудын нийгмийг бvрхсэн энэхvv нийтийн хvчирхэг шинэ хєдєлгєєн нь биднийг єнєєдєр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дvvс болсон цагаан арьстнуудыг тvйвээх, зорилго агуулаагvй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чєлєє нь бидний эрх чєлєєтэй салшгvй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм. Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгvй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зєвхєн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж vгvй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хvнд хэцvv, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгvй. Негро боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дvvргээс чєлєєлєгдєх хvртэл бид амрах ёсгvй. Миссипид Негрчууд vзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод Негрчууд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгvй. Vгvй, vгvй ээ бид амарч тайтгарах ёсгvй, шударга vнэн, шударга ёсны хvрхрээ мэт хуйларч, эрх чєлєє хурын ус шиг асгарах хvртэл бид амрах ёсгvй. Та бvхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зvдгvvрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгvй байна. Та бvхний зарим нь давчуу бєгчим єрєєний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бvхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгvй гуйваж, хавчлага мєрдлєгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чєлєєг эрж хайн ирсэн байгаа. Та бvхэн эрх чєлєєгєєр гачигдсан зовлонгийн хамгийн сvvлчийн гэрч нь байх болно. Иймээс та бvхэн зовлонг авралын vvд болгох шударга ёсыг бvтээх vйлсээ шантралгvйгээр vргэлжлvvл. Миссипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Люсиана руугаа буц, энэхvv зовлонг хэрхэн гэтэлгэж єєрчилж болохыг мэдээд єєрийн жижиг борчуудын дvvрэг, єєрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хєндий ертєнцдєє бvv орхигд. Зовлон гачилан хvнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бvхэнд одоо энэ мєчид єнєєдєр миний зvрх сэтгэлийн гvнд одоо ч оршин байгаа мєрєєдлєє хэлье. Энэ мєрєєдєл маань Америк мєрєєдєл дээр гvн бат суурилсан юм. Нэг л єдєр манай vндэстэн сэргэж “Бид бvх хvн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн єнєєдрийн vнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Жоржиягийн халцгай толгод дээр євс ногоо ургаж тэрхvv ногоон толгод дээр боол, боолын эздийн хєвгvvд эв найрамдлын ахан дvvсийн халуун ширээний ард сууж зоог барина хэмээн би мєрєєддєг. Нэг л єдєр шудрага бус ёс, дарамт мєлчлєгєнд хувхайран цєлжсєн Миссипи мужид эрх чєлєє, шудрага vнэний баян бvрд цэцэглэх болно гэж би мєрєєддєг. Нэг л єдєр миний хvvхдvvд хvнийг арьсны єнгєєр нь шvvн тасалж хэлмэгдvvлдэггvй, хvнийг мєн чанараар нь vнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр шударга бус vгэнд уруул нь бvдчин тэнvvчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хєвгvvд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дvvс шиг цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр хєндий бvр усаар дvvрч, уул толгод бvр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бvрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим нарийн харгуй болж, Бурханы гэгээн мэлмий нээгдэж амьд бvхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мєрєєддєг. Энэ бол бидний мєрєєдєл. Би Ємнєд нутагтаа шударга ёсыг євєртлєн буцах болно. Бид шударга ёсыг євєртєлснєєр цєхрєлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дvvсийн гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр нэг л єдєр бид эрх чєлєєтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хєдєлмєрлєж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мєн эрх чєлєєний тєлєє гараа гараасаа барин хамтдаа зогсох болно. Бурханы бvх хvvхдvvд “бидний євєг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсvvчлэгч, эрх чєлєєг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чєлєєний нутаг, эрх чєлєєг магтан дуулая” хэмээн амьдралын шинэ єнгийг дуулах тэр єдєр ирэх болно. Хэрэв Америк агау гvрэн мєн бол энэ vг бодит биелэлээ олох ёстой. - Шинэ Гемпшэрийн толгойдын оройноос эрх чєлєєний дуу эгшиглvvлэе, Нью Уоркийн сvрлэг уулсаас эрх чєлєєний дууг эгшиглvvлэе, Пеннсилваний єндєрлєгєєс эрх чєлєєний дуу эгшиглvvлье, - Колорадогийн цаст хясаанаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье, - Калифорнийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Жоржиягийн єндєр уулнаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье, - Теннисигийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Миссиссиппигийн толгод бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлье. - Єндєрлєг газар бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлцэгье. Биднийг эрх чєлєєний дууг эгшиглvvлэх бvрт, тосгон гацаа бvрээс, хот муж бvрээс биднийг эрх чєлєєний дууг тvгээх бvрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагvй бурханы бvх хvvхдvvд гар гараасаа барилцан хєгшин Негрчуудын мєрєєдєл болсон “Эцсийн эцэст бид эрх чєлєєтэй боллоо Ариун дээд бурхан минь эцсийн мєчид бид эрх чєлєєтэй боллоо” хэмээн хашгирах тэр єдєр бидэнд улам хурдан ирэх болно.

Yйл явдалын огноо: 0 1963 08 28

Сайн байцгаана уу?

ДЭЛХИЙ МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙНА. БОЛОМЖ БА БАЯЛГАА ХЭРХЭН VНЭД ХVРГЭХ ВЭ?
Зогсоовол уначих гээд байгаа Хятад дэлхийн хамгийн том зах зээл. Монголын ямар ч тєрлийн байгалийн баялаг байлаа гэхэд хамгийн том худалдан авагч хятад. Хятадууд єєрсдєє биднээс дэлхийн зах зээлийн vнээр авахгvй. Ер нь Хятадын томоохон компани, корпорациуд ихэнхдээ тєрийн ємчит байдаг гэдгийг мартаж болохгvй. Товчхондоо бол хятадуудыг хамгийн бага vнэ, хоцрогдсон технологи гэжтодорхойлж болно.Оросууд хятадуудаас илvvг Монголд єгч чадах уу. Єнєєгийн нєхцєл байдлаас vнэлж, дvгнэж vзвэл оросууд бол Монголын баялгийг зарж ашиг олох гэсэн єнцєг нь илvv тодорхой харагдаад байгаа билээ.Монголчууд єєрсдєє ашиглаад уул уурхайн бvтээгдэхvvнээ дэлхийн зах зээлийн vнээр зарж чадах уу гэвэл бас л vгvй. Ийм учраас єєрийн эрхгvй Хятадын компанийн байранд очиж наалдахаас єєр аргагvйд хvрч байгаа нь ч бас бодит нєхцєл байдал. Vйлдвэр худалдааны сайд Х.Наранхvv "Томоохон ордод хєрєнгє оруулахад Монголын компаниуд жижигдэнэ" хэмээн хэлж байсан. Энэ vг монголчууд єєрсдєє хєрєнгє оруулж, ашиглах ёстой гэдгээс ухрахаас єєр гарцгvйн сануулга болов уу. Тэгэхээр Монголын хоёр хєрш бас дэлхийн хамгийн том зах зээлд дэлхийн жишгээр vнэ хэлэлцэх ямар боломж байна вэ. Монголын баялгийг дэлхийн уул уурхайн томчууд сонирхож байна. Энэ боломжийг ашиглах ёстой. Ингэж байж стратегийн ордоо, баялгаа vнэ хvргэж чадна. Эс тэгвэл, хоёр хєршдєє хямдхан єгчихєєд хоосон суусан хэвээр vлдэнэ.