Tuesday, March 11, 2008

Өгөдэй хаан (1187-1241)

Чингис хааныг өөд болсны дараа тvvний отгон хөвvvн Тулуй төрийн хэргийг тvр хамаарч байгаад 1229онд шарагчин vхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвvvн Өгөдэйг хаанд өргөмжилжээ.
Өгөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 наснаасаа эцгээ даган төр улс байгуулах vйлсэд биечлэн оролцсон юм. Өгөдэй хаан засаг төрийн хэлбэр, бvтцийг боловсронгуй болгож, Чингис хааны зарлиг ёсоор баригдаж эхэлсэн Хар хорум хотыг барьж дуусгаад монголын эзэнт гvрний нийслэл болгосон юм. Монголын тvvх, оюун соёлын vнэт өв "Монголын нууц товчоо" нь Өгөдэй хааны ордонд тvvний тунгалаг ахуйд бичигджээ. Өгөдэй хаан 1241 оны цагаагчин vхэр жилд 55 насандаа таалал төгсчээ.

No comments: