Tuesday, March 11, 2008

Сайн байцгаана уу?

ДЭЛХИЙ МОНГОЛЫГ СОНИРХОЖ БАЙНА. БОЛОМЖ БА БАЯЛГАА ХЭРХЭН VНЭД ХVРГЭХ ВЭ?
Зогсоовол уначих гээд байгаа Хятад дэлхийн хамгийн том зах зээл. Монголын ямар ч тєрлийн байгалийн баялаг байлаа гэхэд хамгийн том худалдан авагч хятад. Хятадууд єєрсдєє биднээс дэлхийн зах зээлийн vнээр авахгvй. Ер нь Хятадын томоохон компани, корпорациуд ихэнхдээ тєрийн ємчит байдаг гэдгийг мартаж болохгvй. Товчхондоо бол хятадуудыг хамгийн бага vнэ, хоцрогдсон технологи гэжтодорхойлж болно.Оросууд хятадуудаас илvvг Монголд єгч чадах уу. Єнєєгийн нєхцєл байдлаас vнэлж, дvгнэж vзвэл оросууд бол Монголын баялгийг зарж ашиг олох гэсэн єнцєг нь илvv тодорхой харагдаад байгаа билээ.Монголчууд єєрсдєє ашиглаад уул уурхайн бvтээгдэхvvнээ дэлхийн зах зээлийн vнээр зарж чадах уу гэвэл бас л vгvй. Ийм учраас єєрийн эрхгvй Хятадын компанийн байранд очиж наалдахаас єєр аргагvйд хvрч байгаа нь ч бас бодит нєхцєл байдал. Vйлдвэр худалдааны сайд Х.Наранхvv "Томоохон ордод хєрєнгє оруулахад Монголын компаниуд жижигдэнэ" хэмээн хэлж байсан. Энэ vг монголчууд єєрсдєє хєрєнгє оруулж, ашиглах ёстой гэдгээс ухрахаас єєр гарцгvйн сануулга болов уу. Тэгэхээр Монголын хоёр хєрш бас дэлхийн хамгийн том зах зээлд дэлхийн жишгээр vнэ хэлэлцэх ямар боломж байна вэ. Монголын баялгийг дэлхийн уул уурхайн томчууд сонирхож байна. Энэ боломжийг ашиглах ёстой. Ингэж байж стратегийн ордоо, баялгаа vнэ хvргэж чадна. Эс тэгвэл, хоёр хєршдєє хямдхан єгчихєєд хоосон суусан хэвээр vлдэнэ.

No comments: