Маартаар бэлэг авах гэж Их дэлгvvрт орлоо. Цахилгаан барааны тасагт ганцхан касс ажиллана. Бєєн оочир. Хvмvvс уурсана. Олон хvн оочирлохоос тєвєгшєєн шууд яваад єгнє. Аргагvйн эрхэнд зогсогсод бухимдсандаа дэлгvvрийг муулна. Эзнийг нь луйварчин гэж ярин хууль бусаар хувьчилсан л гэнэ, хувьцаагаа єгдєггvй л гэнэ, хаягаа ч зєв тавьж чаддаггvй, англиас нь орчуулбал “гадаад яамны агуулах” гэсэн байгаа юм даа л гэнэ, тэгснээ кассчин хvvхэнд уураа гарган доромжлоно, vг хаяна. Хvvхэн харин овоо тэвчээртэй, дуугvй л мєнгє тоолно. Арай гэж бичvvлээд бараагаа авах гэтэл нэг давхарт бас нэг тасгаас авах гэнэ. Тэнд нь бас л оочир, уур бухимдал. Орох гарах олон хаалгаа ч ганцаас бусдыг нь янгинтал тvгжсэээд “хаан-vйлчлvvлэгчдийг” нэг нvхээр галуун цуваачлан цувина. Хvмvvс боож vхэж байна.
Социализмын vед маханд гурван цаг оочирлож бєєн хар яс аваад учиргvй баяртай харьдаг байсан тэр л хvмvvс. Социализмын салшгvй дагавар эрхтэн болсон оочирыг хvмvvс мартжээ. Нэрийг нь ч мартсан шиг. Залуус бол ийм юм бараг огт мэдэхгvй. Хvмvvс оочирлож чадахаа больчиж. Хvмvvс хvчирхэгжиж, царай алдахаа больж, биеэ тоож.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment